Ж.Энхжаргалан: Мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй гэх асуудал хэрэгсэхгүй болж хаагдлаа
Өнгөрөгч аравдугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 18-р хороо “LC tower” байрны … дугаар давхарт … дугаар тоот өрөөнд Б.Батмөнх гэгч нь түрээслэн долоон иргэний дунд мөрийтэй тоглоом зохион байгуулж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн. Мөрийтэй тоглоом тоглож байсан иргэдийн дунд Ардчилсан намын дарга С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс, гавьяат тамирчин Б.Наранбаатар болон иргэн Ж.Энхжаргалан нарын хүмүүс байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус хэргийг шалгаад өнөөдөр/2022.11.04/ ХУД цагдаагийн 1-р хэлтсээс мөрийтэй тоглоом тоглосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан талаар Ж.Энхжаргалан өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Харин хар тамхины асуудал нь шалгагдаж дуусаагүй байгаа аж.