Г.Амартүвшин: Ломбардууд зээлийн хүүг дураараа тавьдаг байсан асуудлыг эцэслэлээ
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн нэгдсэн хэлэлцүүлэг явагдаж, уг хуулийг баталж байгаа талаар гишүүд байр сууриа илэрхийллээ.Засгийн газраас тус хуулийг боловсруулж, ажлын хэсгийг Д.Цогтбаатар гишүүн даргалж, ажлын хэсэгт Ж.Чинбүрэн, Г.Амартүвшин, Ч.Ундрам, М.Оюунчимэг гишүүд орж ажилласан байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа буюу ломбардын үйл ажиллагааг зохицуулах хуулийг өнөөдөр албан ёсоор баталлаа. Энэхүү хуулийн ач холбогдол нь иргэдийн барьцаа хөрөнгийг байгаа хэмжээнээс нь доор үнэлгээтэйгээр барьцаалж авах, маш өндөр хүүтэй өдрийн зээл зэрэг асуудлыг зохицуулсан чухал хууль батлагдлаа. Хуулийн төслийн дагуу зээлийн хүүг урьдчилж авахыг хориглосон байгаа. Хулгайд алдагдсан үнэт эдлэлийг барьцаа нэрээр зарж байгаа үйл явцыг энэхүү хуулиар хааж, зохицуулалт хийсэн” гэв.