Б.Энхбаяр: Ерөнхийлөгч, Сангийн сайд байсан нөхдүүдийг гэрчээр дуудаж байцаана
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөгжлийн банкны мэдээлийг сонсож, хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “УИХ-ын Түр хороог ахалж байгаа. Нэг сарын хугацаанд ард түмэнд ил тод сонсгол хийе гэсэн бодолтой байгаа. Үүнтэй холбоотой 2012 онд байгуулагдсан бондын зөвлөлийн гишүүд, түүнийг байгуулсан Монгол Улсын хоёр ч Ерөнхийлөгчийг гэрчээр дуудаж байцаана, Сангийн сайдаар ажиллаж байсан нөхдүүдийг болон холбогдох бүхий л албан тушаалтнуудыг дуудна. Хилээр гаргаад явуулчихдаг хүмүүсийг анхаарах тал дээр ажиллана” гэв.