|

Улаанбаатар хотоос хүн олноор татсан аймгуудад урамшуулал олгодог болно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжийн дагуу Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших, иргэд аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Тус Ажлын хэсэгт дэд сайд нар болон аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч нар багтсан юм.

Ажлын хэсгийн нэгдсэн хурал болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Ажлын хэсгээс гарсан урьдчилсан төлөвлөгөөг Батлан хамгаалахын дэд сайд, Ажлын хэсгийн ахлагч Б.Баярмагнай танилцуулав. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, аймаг бүр шилжин суурьших иргэд татах ажил зохион байгуулахаар төлөвлөгөөнд тусгажээ.
Үүний дараа Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг санхүүгийн хувьд дэмжих санал танилцууллаа. 2023 оны улсын төсвийн төсөлд орон нутаг руу шилжин суурьшсан иргэдэд ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох, орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, Улаанбаатар хотоос хүн олноор татсан аймгуудад урамшуулал олгодог болох, шилжин очих иргэдийг малжуулах, газар олгох зэрэг бодлогын дэмжлэг үзүүлэхээр тусгагджээ. Цаашид дэд бүтцийн асуудлыг шийдэх, татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт үзүүлэх дэмжлэг шаардлагатай байгааг тэрбээр танилцууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *