Их Британийн ханхүү Харри АНУ-ын компанид ажилд оржээ

Их Британийн ханхүү Харри АНУ-ын Калифорни мужийн сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг “BetterUp” компанийн захирлаар ажиллаж эхэлжээ.

Тус компани нь 2013 он байгуулагдсан бөгөөд мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө болон коучингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Ханхүү Харри компанийн стратегийн шийдвэр гаргах, буяны үйл ажиллагааг төлөвлөх, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар олон нийтийн өмнө үг хэлэх зэрэг үүрэгтэйгээр ажиллах юм байна

Ханхүү Харри бага наснаасаа хойш сэтгэл зүйн асуудал болон Диана гүнжийн үхэлтэй эвлэрэх нь түүнд ямар хэцүү байсныг хэд хэдэн удаа хэлж билээ. Их Британийн ханхүү эхнэр, хүүхдийн хамт АНУ-д амьдарч байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: news.sky.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *