ӨНӨӨДӨР: 2008 оны 7-р сарын 1-нд хохирсон хүмүүсийн ар гэрийн төлөөлөл шинээр илэрсэн баримттай мэдээлэл хийнэ

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

ТӨРИЙН ОРДОН

09:00 цагт: Төрийн ордны зүүн хойд хаалганы дэргэд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, Монгол Улс дефолт зарлах хэмжээнд ирсэн талаар иргэн н.Мишиг мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн асуудал, хөдөлмөр эрхлэлт, бодит байдлыг олон нийтэд таниулах зэрэг олон талын ач холбогдолтой “Учралын баяр – 4” төсөлд шалгарсан хүүхдүүдийг хүлээн авна. Утас: 99103830
14:00 цагт: Хууль зүйн байнгын хорооноос Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулна.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ

09:30 цагт: Улаанбаатар хотын 20 байршилд агаарын чанар хэмжигч төхөөрөмж суурилуулж байгаа талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлалаа. Утас 88038882

МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ ТӨХК

10:00 цагт: Төрийн өмчөөс олон нийтийн болж IPO гаргах компаниудын удирдлагуудад зориулсан сургалт зөвлөгөөн болно.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: 2008 оны 7-р сарын 1-нд хохирсон хүмүүсийн ар гэрийн төлөөллүүд шинээр илэрсэн баримттай мэдээлэл хийнэ.

ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Нийслэлийн зургаан дүүргийн ахмадын төлөөлөл тэтгэвэрийн зөрүүг арилгах асуудлаар төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлнэ.

МОНГОЛ НЬЮС МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Гадаадын иргэний өмчийг эзгүйд нь шүүгчийн захирамжаар булааж авдаг баримтуудын талаар өмгөөлөгч Х.Номинцэцэг мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Иргэдтэй холбоотой газрын маргаанд тайлбар хийхээр “Эсү трейд” ХХК-иас хэвлэлийн бага хурал зарлалаа.

Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

12:00 цагт: МҮЭХ-ноос Монголдоо хөдөлмөрлөж сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө “Улсын төсөв-2023” иргэд, хөдөлмөрчдийн цуглааныг улс орон даяар зохион байгуулна. Утас: 95115380, 99149240

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *