|

Улаанбаатар хотын 20 байршилд агаарын чанарын хэмжигч төхөөрөмж суурилуулна

Өнөөдөр Улаанбаатар хотын 20 байршилд агаарын чанарын хэмжигч төхөөрөмж суурилуулж буй талаар БОАЖ-аас хэввлэлийн хурал хийнэ. Тус төхөөрөмж нь нийт долоон үзүүлэлтээр агаарын бохирдлыг хэмждэг.

Үүнд:

• Тоосонцорын 3 төрөл болох PM1.0; PM2.5; PM10;

• Хүхрийн давхар исэл SO2; • Азотын давхар исэл NO2;

• Нүүрстөрөгчийн дутуу исэл CO; • Озон O3 үзүүлэлтүүд багтана.

“Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь 2022 оны гуравдугаар сараас эхлэн туршилтаар төхөөрөмжүүдээ суурилуулсан бөгөөд одоогоор Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам, Хайлааст, Богдын музей, Арт хаус /Туул рестораны хажууд/ гэсэн таван байршилд 9 төхөөрөмж ажиллуулж байна. Цаашид Улаанбаатар хотод нийт 20 төхөөрөмж байршуулах ба бусад төхөөрөмжийг 21 аймаг, сумдад суурилуулахаар төлөвлөсөн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *