|

“Учралын баяр“ төслөөр 11 хүүхдийг Өмнөд Солонгос руу явуулж, эцэг эхтэй нь уулзуулна

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Учралын баяр” нэртэй арга хэмжээ дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж, шалгарсан 240 гаруй материал ирснээс 11 хүүхэд Өмнөд Солонгос улсыг зорихоор боллоо.

Уг арга хэмжээг “Сайн Учрал” сантай хамтран “UB GROUP”, “Air Busan” компаниуд дэмжин хэрэгжүүллээ.Өмнөх дөрвөн жилд 40 хүүхдийг хамруулж, урт хугацаагаар гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулсан.

Гадаадад 6 сараас дээш хугацаагаар амьдарч буй Монгол Улсын иргэдийн тоо хүн амын 6 орчим хувь, насанд хүрсэн хүн амын 10 хувь буюу 197 мянгад хүрээд байна. Үүнээс зөвхөн Өмнөд Солонгост амьдарч буй Монгол Улсын иргэдийн тоо 50.8 мянга буюу нэг аймаг байгуулах хэмжээнд хүрчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *