|

Ж.Ганбат: Уурхайгаас гарсан машиныг цахимаар хянана

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат өнөөдөр /2022.11.08/ нүүрс тээврийн мэдээллийг ил тод болгож эхэлсэн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компани мөнгөөр л төлбөр төлнө. Нийтдээ нэг жилийн 3.4 их наядын худалдан авалт хийдэг. Өнөөдрийн хурлаар нүүрс тээврийн мэдээллийг ил тод болгож байна гэдгээ зарлаж байна. Уурхай дээр ачигдсан нүүрс Цагаанхаданд бууж, хилээр гарч байгааг ил тод болгож байгаа. Энэ хооронд бага зэрэг зөрүү гарч байгаа нь үнэн. Засгийн газраас аравдугаар сарын 6-ны өдөр тогтоол гарснаас хойш өнгөрсөн Баасан гаригт 833 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэсэн. Мэдээлэл хаалттай байхаар олон нийтийн дунд хардлага үүсгэж байна. Уурхайгаас гарсан нүүрс тээврийн машиныг цахимаар хянадаг болно” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *