|

ЦЕГ: Сурагчид нулимс асгаруулагч сургуулийн коридорт цацсан нь тогтоогдсон

Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 31 сурагч, зургаан насанд хүрсэн хүн амьсгалын дутагдалдт орж эмнэлэгт хүргэгдсэн осол гарсан.

Энэ талаарх мэдээллийг 11 дүгээр сарын 08-ны 11:05-д авч шалгалтын ажиллагааг явуулсан байна. Шалгалтаар, тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар нь БНХАУ д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч цацлага их завсарлагааны үеэр нэг давхрын цайны газрын коридорт нэг удаа цацсан нь тогтоогдсон байна. Тэдний эл үйлдэл нь камерийн бичлэг болон эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн зэргээр нь нотлогджээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *