СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ачааны автомашин автобустай мөргөлдсөн осол гарлаа
Өчигдөр орой 20:56 цагт Хан-Уул дүүргийн 14-р хороо Нисэхээс Төв аймаг орох замд ачааны автомашин автобустай мөргөлдсөн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллаа.
Өмнөговиос-Улаанбаатарын чиглэлд хүн тээвэр хийж байсан нэр бүхий компанийн ажилчдын автобус, ачааны Хино загварын автомашинтай мөргөлдсөн байна. Аврагчид аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, хүнд бэртэл гэмтэл авсан, хавчуулагдсан иргэдийг гаргаж ажилласан байна. Харамсалтай нь нас барсан нэг хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ
Иймд зам тодорхой хэмжээнд халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд онцгой сонор сэрэмжтэй зорчиж, аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.