ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 11 сарын 9, Буд гараг. Билгийн тооллын 16

НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, УЛААН БАР ӨДӨР

  • Үс засуулвал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.49-17.23
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сансар
  • Суудал: Мод

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаан бар өдөр. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *