Насанд хүрээгүй охиныхоо биеийг үнэлүүлж, төлбөрийг нь дансаараа авдаг байсан хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна

Төрсөн эх нь охиныхоо биеийг хүчээр үнэлүүлж мөнгийг нь өөрөө авч байсан хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Тодруулбал, 15 настай С нь фейсбүүк группүүдэд “Найдвартай ахтай уулзана. Урьдчилгаа хэрэггүй. Чат” гэх зар байрлуулж, бусадтай бэлгийн харьцаанд орж төлбөр болох мөнгийг төрсөн эх Х-ийн данс руу шилжүүлдэг болох нь тогтоогдсон байна.

Улмаар охиныхоо биеэ үнэлж олсон мөнгийг “Мөнгөө шилжүүл, ахиухан мөнгөөр тохироорой, баярлалаа мөнгөний бурхаан” гэх зэргээр охин руугаа мессеж бичдэг байсныг цагдаагийн байгууллагаас тогтоожээ.

Түүнчлэн мөрдөн шалгалтын явцад охиныг 2022 оны гуравдугаар сард зүс таних хүнд хүчиндүүлсэн гэдгийг мэдсэн боловч ээж нь уг этгээдээс мөнгө авч хэргийг нуун дарагдуулсан байж болзошгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *