|

“Чингис хаан” музей иргэддээ ээлгүй ханддаг үйлчилгээтэй юу

“Чингис хаан” хаад, язгууртны музейн нээлт өнгөрөгч аравдугаар сарын 12-ны өдөр болж, үүд хаалга нээсэн. Тус музейг үзэхэд нэг хүн ойролцоогоор 8-9 цагийг зарцуулдаг. Үнэ төлбөрийн тухайд, насанд хүрсэн хүмүүс 30 мянган төгрөг, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 15 мянган төгрөг, оюутан 15 мянга, гэр бүлээрээ үзвэл 20 мянган төгрөгийн тасалбараар үзэх боломжтой аж.

Гэтэл дэлхийн жишигт нийцсэн, монголдоо анхдагч хамгийн их төсвөөр бүтсэн музей атал хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настай хүмүүс музейг олон цагаар үзэхэд зориулсан тэргэнцрийн үйлчилгээ нэвтрээгүй гэнэ. Жишээлбэл, Shangri-La худалдааны төв дэлгүүрийнхээ нэг давхарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан түрээсийн тэргэнцэр мөн бага насны хүүхдэд зориулсан хүүхдийн тэрэг байрлуулсан байдаг. Харин сууриа тавьсан цагаасаа олны анхааралд өртөж, сүр дуулиантай нээлтээ хийсэн “Чингис хаан” музей иргэддээ ээлгүй хандаж, энэ мэтийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа талаар нэгэн иргэн цахим сүлжээнд нийтэлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *