“AstraZeneca” вакцины экспортыг түр хугацаагаар зогсоожээ

Оксфордын Их Сургууль болон “AstraZeneca” компанийн хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины экспортыг түр хугацаагаар зогсоожээ.

Тодруулбал, Энэтхэг улсад дотоодын халдвар эрс нэмэгдэж, вакцины эрэлт ихэссэн тул тус улс уг вакциныг дотооддоо хэрэглэх шаардлага үүссэн учир экспортлохыг зогсоохоор шийдсэн байна.

ДЭМБ-ын санаачилсан дэлхий даяар коронавирусийн эсрэг вакциныг жигд хуваарилах “COVAX” хөтөлбөрт хамрагдсан 190 улсад тус шийдвэр нөлөөлж байгаа юм. Учир нь “COVAX” хөтөлбөрт хамгийн өргөн ашиглагдаж буй вакцин нь “AstraZeneca”-ийн вакцин бөгөөд дэлхийн хамгийн том вакцины үйлдвэрлэгч “Serum Institute of India” (SII)-д үйлдвэрлэж байгаа билээ.

ЭХ СУРВАЛЖ: theguardian.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *