Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүүд 10 жилийн хорих ял оноож, 109 тэрбум төгрөг төлүүлэх шийдвэр гарчээ
Шүүхээс “Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүүд 10 жилийн хорих ял оноож, 109 тэрбум төгрөг төлүүлэх шийдвэр гарчээ.
Хэргийг эргэн сануулахад, “Жаст” группийн Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гаднын “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон.Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан хүнийг залилах, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.Хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцэж шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгаж, шүүгдэгч Ч.Ганзориг, Г.Амарбат, Б.Мөнхжаргал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ш.Батхүүд найман жилийн хорих ял оногдуулсан билээ.Уг шийдвэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.