ХӨСҮТ: Омикроны шинэ BF7 хувилбар нэг хүнээс, BQ1.2 хувилбар таван хүнээс илэрсэн

Коронавируст халдварын шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, “Омикроны шинэ BF7 хувилбар нэг хүнээс, BQ1.2 хувилбар таван хүнээс илэрсэн. Мөн томуу, томуу төст өвчний идэвхжлийн үе давхцаж байгаатай холбоотойгоор эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Тиймээс иргэд маань өөрсдийн зүгээс амны хаалтаа зүүж хэвших шаардлагатай байна. Өнгөрсөн долоо хоногт ковидын 772 тохиолдол бүртгэгдсэн бол үүний өмнөх долоо хоногт 357 тохиолдол бүртгэгдэж байв.PCR-ын шинжилгээгээр эерэг хариу гарсан 349 хүн эмчлэгдэж байгаагаас 255 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Олон улсад BA5-ын 1, BA5-ын 2 зэрэг хэв шинжүүд түгээмэл тархаж байна. Мөн BF7-1 , BQ1-ийн 2 гэх манай улсад өмнө нь тодорхойлогдож байгаагүй тохиолдол илэрлээ” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *