Х.Нямбаатар: Машинд мөргүүлсэн 12 настай охины гэмтлийн зэргийг нь “хүндэвтэр” гэж дүгнэсэн

Жолоодох эрхийн үнэмлэхгүй Ч.Маралмаа машин барьж урсгал сөрөн долоон машин мөргөж, хоёр охиныг мөргөсөн хэрэг удаашралтай байгаад иргэд бухимдаж буй. Мөн уг хэргийн хохирогч 12 настай охины гэмтлийн зэрэг хөнгөн гэж гарсан. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгчээ.

Тэрээр, “Иргэн Ч.Маралмаад эрүүгийн хэрэг үүсчихсэн явж байгаа. Хохирогч 12 настай охин уг ослын гэмтлийн улмаас үүссэн шарх нь идээлж, буглаж, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц байгаа учир давтан шинжилгээний дүн хүндэвтэр гэж гарсан гэх мэдээллийг өчигдөр авсан. Шүүх шинжилгээний байгууллага тухайн шинжээчид хуваарилсан шинжилгээг хийхдээ шүүх шинжилгээний байгууллагаас тогтоосон дүрэм журмын дагуу хийсэн. Шинжээчийн өмнөх “хөнгөн” гэх дүгнэлттэй санал нийцэхгүй байгаа учир давтан шинжилгээ хийлгэсэн. Тэгээд “хүндэвтэр” дүгнэлт гэж гарсан талаар хэлсэн” хэмээв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *