|

Садио Мане гэмтлийн улмаас ДАШТ-д тоглож чадахгүй боллоо

Сенегалын шигшээ, Германы “Бавари” багийн довтлогч Садио Мане гэмтэж, ДАШТ-д оролцож чадахгүй болжээ.

Мане “Вердер” багтай хийсэн тоглолтын 15 дахь минутад өвдгөө барин, гэмтсэнээ мэдэгдсэн. Түүнийг сэлгээнд суулгасны дараа “Бавари” багийн дасгалжуулагч Дино Топмеллер хөнгөн гэмтэл хэмээн зарласан юм.Гэвч L’Equipe-д бичсэнээр Манегийн шөрмөс гэмтэж, 20 хоног эмчлүүлэх шаардлагатай болжээ. Ингэснээр түүний арав хоногийн дараа Катарт эхлэх ДАШТ-д оролцох мөрөөдөл нь талаар боллоо.

Сенегалын шигшээ баг Нидерланд, Катар, Эквадорын багтай нэг хэсэгт орсон. Ахлах дасгалжуулагч Алиу Сиссе энэ сарын 11-нд Катар явах бүрэлдэхүүнээ зарлах юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *