Д.Ганбат: Өнөөдөр хоёр иргэн тутмын нэг нь ядуу болчихсон байна
АН-ын удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат, “Монгол Улсын төсөв сүүлийн хэдэн жил алдагдалтай байсан. 2023 онд хэзээ ч байгаагүй 20 их наядын зардалтай төсөв баталж байгаа. Энэ байдал 2023 онд ч үргэлжилнэ. Энэ ачааны хүндийг нь иргэд үүрч, харин эрх баригчид найралсан төсөв дээрээ байх нь. Сүүлийн 4-7 жилийн хугацаанд музей, угтах, хаалга, хөшөө барилаа. Энэ бол тэвчиж болох зардал байсан.Өнөөдөр хоёр иргэн тутмын нэг нь ядуу болчихсон байгаа ч арга хэмжээ авч байгаа юм алга. 2023 онд Монгол Улсын иргэдийн амьдрал сайжрахгүй нь тодорхой боллоо. МҮЭ өнгөрсөн долоо хоногт гарч ирж үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлсэн. Гэхдээ анхан шатны төрийн албан хаагчдын цалинг 50 хувь нэмье гэж байгаа ч 100 хувь нэмэх ёстой. Энэ шаардлагынхаа төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Монгол Улсын төсвийг батлахад 4-5 хоног үлдсэн. Энэ хугацаанд төсвийг татан авч, дахин боловсруулах шаардлагыг тавьж байгаа” хэмээв.