УИХ-ын гишүүд ирэх оны төсвийн орлогыг 128 тэрбумаар өсгөв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралджээ. Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
  • 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёоллоор санал хураалт явуулжээ. Тухайлбал, төслийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого

  • 2023 онд “18,921.9 тэрбум төгрөг”,
  • 2024 онд “20,797.4 тэрбум төгрөг”,
  • 2025 онд “21,859.9 тэрбум төгрөг” гэснийг

2023 онд “19,049.6 тэрбум төгрөг”,
2024 онд “19,822.4 тэрбум төгрөг”,
2025 онд “21,314.7 тэрбум төгрөг“ гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь дэмжжээ.

Мөн нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ

  • 2024 онд “22,401.7 тэрбум төгрөг”,
  • 2025 онд “23,128.8 тэрбум төгрөг” гэснийг,

2024 онд “21,426.8 тэрбум төгрөг”
2025 онд “22,583.6 тэрбум төгрөг” гэж,

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл

2023 онд “-1,553.4 тэрбум төгрөг” гэснийг “-1,425.7 тэрбум төгрөг” гэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “-2.8” гэснийг “-2.6” гэж тус тус өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжжээ. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийг хэлэлцэж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *