Ц.Мөнхцэцэг: Т.Чимгээг эрүүдэн шүүсэн хэргийг ил болгох хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүлнэ
УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Энэ үеэр уг төслийг ахлан ажиллаж буй УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Өнгөрсөн харамсалтай тохиолдлууд манай улсад хүний эрхийг хамгаалагчид бодитой аюул байгааг илэрхийлсэн. Байгаль, орчин уул уурхай гээд бүх шатанд хүний эрхийн төлөө зүтгэж байгаа хүмүүсийг хамгаална. Хүний эрхийн комисс таван хүний бүрэлдэхүүнтэй тул орон нутаг бүрт хүрч ажиллахад хүч хүрдэггүй. Тус комисстой хамт хүний эрхийг хамгаалагчийн хороо ажиллана. Тиймээс энэ хууль хүний эрхийн тогтолцоог дэмжихэд чухал нөлөөтэй
Г.Амартүвшин гишүүн бид хоёрын зүгээс иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаарх хэргийг ил болгох албан хүсэлтийг Ерөнхий сайд хүргүүлнэ.
Тус хэргийн өнөөгийн нөхцөл байдал нь нууцын зэрэглэлд байгаа учраас нийтийн сонсгол хийж болохгүй байгаа” гэдгийг хэлэв.