Ковид-19 халдварын 285 тохиолдол илэрлээ
ЭМЯ ээлжит коронавируын халдварын тохиолдол, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: Сүүлийн 24 цагийн турш нийт 13,456 сорьцод шинжилгээ хийхэд 285 тохиолдол илэрлээ.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн COVID-19-ийн нийт тохиолдол 5,895 боллоо.Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 97 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,044 болсон байна. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 68.6 хувийг эзэлж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 1,391 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-1,169,
- Хүндэвтэр-195,
- Хүнд-21,
- Маш хүнд-6 хүн байгаа юм.