Нийтийн байранд гал гарч, нэг иргэн амиа алджээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Залуус хотхонд Нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 00:35 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 22 айлын нийтийн байр иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байсныг 01:05 цаг ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Э /54 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.