Үрээр 30 сая мод тарьжээ
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хот 120 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байгаа юм. Үүнээс ойжуулалт, нөхөн сэргээлтэд 12 мянган га талбайд 55 сая, хотын барилгажсан хэсэгт 65 сая мод тарихаар төлөвлөжээ.
“Эв нэгдлийн цэцэрлэгт хүрээлэн”-г Баянзүрх хайрханыг түшиглэн 20,480 га газарт байгуулах бөгөөд аялал жуулчлал, спорт, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн нэгдсэн төв болгохоор зорьж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 15 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, зургаан га газарт мод үржүүлгийн ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд 25 төрлийн 110 гаруй зүйлийн мод, бут, сөөг, байгалийн олон наст ургамал, нэг наст цэцгийг тарималжуулахаар төлөвлөсөн байна. Мөн энэ жил 30 сая мод, бутыг үрээр тарьжээ.