Т. Чимгээгийн гэр бүл өлсгөлөн зарлаж байна

С. Зоригийн хэрэгт хилсээр гүтгэгдсэн гэх Т. Чимгээгийн гэр бүл хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байна

Т.Чимгээгийн нөхөр: “Миний хань ямар ч хэрэг хийгээгүй. Олон нийтэд цацагдсан бичлэгийг өмнө нь надад явуулсан. Түүнээс гадна 2015 онд өөр бичлэг үзүүлж байсан. Нэг бичлэгийг хоёр удаа миний утаслуу явуулсан. Төр засаг хийгээгүй хэрэг гэдгийг нь мэдэж байгаа.

Миний талийгч охин ээжийнхээ төлөө явж байгаад өнгөрсөн. Би үүнийг дахин шалгуулна. Осол гарсан шалтгааныг одоо хүртэл ойлгодоггүй. ” гэлээ.

Т.Чимгээгийн ах: Би 6 жил төр засгийг хүлээлээ. Айхтар зодуулсан бичлэгийг нь үзсэнээс хойш 2 жил хүлээлээ.  Дүү минь одоогийн байдлаар сэтгэл санааны дарамтад орж байна. Нэг өдрийн өмнө ч болтугай суллахын тулд би өлсгөлөн зарлаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *