О.Цогтгэрэл: 2023 оны төсөв улс орныг дампууралд хүргэх үүд хаалгыг нээж, ард түмнийг ядуурал руу чиглэсэн төсөв болж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 110 хууль тогтоолын төслийг эцэслэн батлах товтой байна. Чуулганы эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл төсвийн төслийг эцэслэн батлах санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр, “Өнөөдөр 2023 оны төсөв, мөнгөний бодлого батлагдах гэж байна. Ирэх оны төсөв, мөнгөний бодлого гэдэг бол улс орон хаашаа явах вэ гэдгийг тодорхойлдог асар чухал бодлогын баримт бичиг. Өнөөдөр эцэслэн батлах гэж буй 2023 оны төсөв улс орныг дампууралд хүргэх үүд хаалгыг нээж өгсөн, ард түмнийг ядуурал руу чиглэсэн төсөв болж байна. Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг зогсоож, илүү сайжруулах удаа дараагийн саналыг гаргасан. Гэтэл тэгсэнгүй. Тиймээс төсөв батлах санал хураалтад АН-ынхан дэмжиж оролцохгүй. Гэхдээ мэдээж олонхоороо батлагдаад явна. УИХ-аас ажлын хэсэг байгуулж, бодлогын арга хэмжээ авахыг шаардаж байгаа юм” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *