Гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ

Гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг завдсан иргэнтэй онцгой байдлын албаныхан ярилцан аварсан байна. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул худалдааны төв”-ийн хойд хаалганы дэргэд … дугаар байр … дүгээр давхраас хүн үсрэх гээд байна дуудлагыг өчигдөр 10.55 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 30 настай эрэгтэй Ч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох зорилгоор жижиг өрөөнийхөө хаалгаа дотор талаас нь цоожлож онгойлгохгүй байсныг 15 минут ярилцлага хийн өөрөөр нь онгойлгуулж аюулгүй болгон Баянзүрх дүүргий Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *