Д.Амарбаясгалан:УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох саналыг иргэд дэмжсэн

Д.Амарбаясгалан: Энэ ондоо багтаж Эрүүл мэндийн дэд сайдыг томилно

Өнгөрсөн гуравдугаар сарын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багтайгаа таарч тохироогүй хэмээн үзэж, хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг чөлөөлснөөс хойш найман сар өнгөрсөн нь өнөөдрийг хүртэл орных нь хүнийг томилоогүй байгаа юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Энэ ондоо багтаж Эрүүл мэндийн дэд сайдыг томилно. Засгийн газрын гишүүн гэдгээрээ сайдын асуудлыг 30 хоногийн дотор шийддэг. Шинээр томилгоо хийгдэхдээ анхнаасаа томилогдоогүй учраас Засгийн газрын хуулийг зөрчсөн асуудал байхгүй” хэмээжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *