ШӨХТГ: “Номин тав трейд“ ХХК-д зургаан тэрбум 999 сая төгрөгийн торгууль ногдууллаа
“Номин тав трэйд” ХХК-д 6 тэрбум 999 сая төгрөгийн торгууль ногдуулсан талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун мэдээллээ. Тэрбээр “Номин дэлгүүр хямд үнийн баталгаа гэж зарладаг ч доод үнийг тогтоож өрсөлдөөнийг хязгаарлаж, үнэ тогтоож хууль зөрчдөг нь илэрлээ. Өөрөөр хэлбэл Номинд бараа нийлүүлж буй хүн Номинд зарагдаж байгаагаас хямдаар хаана ч зарах боломжгүй болдог байна. Ингэснээр нийлүүлэгчийн ашгаа нэмсэн үнэ дээр Номин ашгаа нэмээд түүний дараа бусад дэлгүүр, худалдааны төвүүд өөрсдийн хувийг нэмж үнийг тогтоодог байна.
Хэрэв тухайн нийлүүлэгч өөр газар хямд үнээр зарж байгааг нь Номин илрүүлбэл тухайн нийлүүлэгчийн барааны нөөцөд байгаа үлдэгдэл тоо эсхүл сүүлийн 10 хоногийн бараа таталтын тоо 2-ын аль өндрийг тооцон хуучин шинэ үнийг зөрүүг үржүүлсэн дүнг 2 дахин өсгөн нийлүүлэгчээр Номинд төлүүлдэг байсан байна.
Иймд “Номин тав трэйд” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 6%-иар буюу 6.999.107.800₮ -р торгох торгуулийн шийтгэл ногдууллаа гэжээ.