ХӨСҮТ: Олон хүнтэй харьцдаг хүмүүс дотоод орчинд амны хаалт хэрэглэх шаардлагатай
ХӨСҮТ-өөс Ковидын шинэ хувилбарын эмнэлзүйн мэдээлэл, тархалт, манай улсад хэвтэж эмчлүүлж буй хүмүүсийн эмнэлзүйн байдал, гэрээр эмчлэх зөвлөгөө зэргийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн зүгээс, “PCR шинжилгээний эерэг эзлэх хувь өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч коронавируст халдварын нөхцөл байдал ногоон түвшин байгаа. Зарим аймгууд шар түвшинд шилжсэн байгаа. Хамгийн сүүлд ХӨСҮТ-д хийгдсэн хувилбарын тандалтын 77 хувьд нь омикроны дэд хувилбар болох BA5.2 хувилбар илэрсэн. Үлдсэн хувилбарууд BF7 хувилбарын нэг, BQ1.2 хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэн. Одоогийн байдлаар дараагийн хувилбарын шинжилгээг хийж байна.BF7 хувилбар нь 80 гаруй улсад бүртгэгдээд байна. BQ1.2 хувилбарын хувьд 50 улсад бүртгэгдсэн. Шинэ хувилбарын хувьд халдварлах чадвар өндөр, хүнээс хүнд халдварлах хурд өндөр. Тиймээс иргэд урьдчилан сэргийлэх байдлаар дотоод орчинд амны хаалтаа цуглах хэрэгтэй. Таксины жолооч, банкны теллерүүд зэрэг олон хүнтэй харьцдаг хүмүүс дотоод орчинд амны хаалт хэрэглэх шаардлагатай” гэлээ.