Хүний эрх зөрчсөн IELTS-ын сургалтын сурталчилгаа

Англи хэлний сургалтын төвүүд олширч, өрсөлдөгчид нэмэгдэх тусам сургалтын төвүүд хүмүүсийн анхаарлыг татах сонин содон маркетинг хийж олны анхаарлыг татах болсон. Гэтэл зарим нэг нь анхаарал татаж, сургалтын төвдөө ашиг олохын тулд хүний эрхийн мэдрэмжгүй сурталчилгаа хийж, алдаа гаргасаар.

Тодруулбал, ХНХ-ын сайд Д.Сарангэрэл иргэдийн амьжиргааны зардалд төрөөс хэрхэн анхаарах асуудлаар ярихдаа амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдийг “Улны айл” гэх нэр томьёо хэрэглэн ярьсан нь суудлаасаа огцрох шалтгаан болсон. Үүнээс хойш иргэдийн дунд “улны” гэх үг тренд болж ашиглагдах болсон. Харин энэ үгийг олны анхааралд эд яригдаж байх үеийг IELTS institute сургалтын төв овжиноор ашиглах гэсэн санаа нь бүтэлгүйтэв. Учир нь ард иргэдийн амьдралын түвшнийг “улны” хэмээн доромжилж байхад “улны үнээр IELTS сур” гэж сурталчилгаа явуулах нь зүй зохисгүй хэрэг. Хошигнол хийх сэдэв, хийхгүй сэдэв гэж бий. Ард иргэдийн амьдралын нөхцөл байдлыг ёжлон, “улны” үнээр сургана гэдэг нь сурагчдаа ч доромжилсон хэрэг болох биз.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *