Б.Баярсайхан: ЭМД-ын сангаас эрт илрүүлэгт 60 тэрбум төгрөг зарцуулж байгаа ч ажил үр дүнтэй явагдахгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Эрүүл мэндийн даатгалын сангаас эрт илрүүлэг гэж нэрлээд 60 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Эрт илрүүлгийн ажил үр дүнтэй явагдахгүй байна. Эрт илрүүлэгт хамрагдаж буй хүүхдүүдийг биеийн индекс, жин, сэтгэлзүй, зан үйл зэргийг хэмжиж байгаа боловч хүүхдийн хавдар эрс нэмэгдэж байгаа энэ үед хүүхдийг нарийн шинжилгээнд хамруулахгүй байна. Шүдний эмчилгээ үйлчилгээнд хамруулахгүй байна. Яагаад нэр төдий явуулаад байгаа юм бэ.

Хоёрдугаарт, эрт илрүүлэг удаашралтай байгаа. 30 мянган хүн амтай нэг хороон дээр өдөрт 10 хүрэхгүй хүн ирж эрт илрүүлэгт хамрагдаж байна. Өдөрт үзүүлж байгаа хүмүүсийг улсын хүн амтайгаа харьцуулаад үзвэл эрт илрүүлгийн ажил 20 гаруй жил үргэлжлэх гээд байна. Хөдөө орон нутагт хэрэгжих боломжгүй байгааг та бүхэнд хэлж байгаа” гэв.

Similar Posts

One Comment

  1. Эрт илрүүлэг нэртэй сонгуулийн мөнгө угаалт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *