Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Ковид-19 цар тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул сумын хэмжээнд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 24 цагийн хугацаанд тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ.

Уг шийдвэртэй холбогдуулан сумын хэмжээнд албан байгууллага, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг дээрх хугацаанд түр зогсоолоо.

Одоогийн байдлаар сэжигтэй тохиолдлуудын ойрын хавьталуудыг яаралтай тогтоож, тусгаарлах ажлыг зохион байгуулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *