|

Ази тивийн аваргын боксын тэмцээнээс ОБЕГ-ын тамирчид гурван медаль хүртлээ

Иордон улсын Амман хотноо энэ сарын 1-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс ОБЕГ-ын харьяа Аврагч биеийн тамир-техник спорт хорооны тамирчид гурван хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал,

  • 51 кг-ийн жинд ОУХМ Л.Алтанцэцэг,
  • 54 кг-ийн жинд ОУХМ О.Есүгэн,
  • 63 кг-ийн жинд ОУХМ У.Шинэцэцэг нар хүрэл медалийн эзэд болсон юм.


 

Мөн энэ сарын 2-5-ны өдрүүдэд Герман улсад болсон Дэлхийн цомын тэмцээнээс 51 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа Аврагч бокс клубын тамирчин Л.Даваадорж мөнгөн медаль хүртлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *