Дэлхийн шигшээд Монголоос анх удаа багтсан Майк Шаравжамц гэж хэн бэ

Дэйтоны их сургуулийн сагсан бөмбөгийн “Flyers” багт тоглож буй Майк Шаравжамц буюу Ш.Энхийн-Од Монголын спортын салбарт нэгэн шинэ хуудас нээж, дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж буй өсөх ирээдүйтэй залуу тамирчин юм.

 

 

  • Ш.Энхийн-Одын Америк нэр нь Майк билээ. Аавынхаа үргэлжлэл болох ирээдүйтэй, авьяастай гэж багаасаа үнэлэгдсэн Ш.Энхийн-Од аав шигээ сагсан бөмбөгчин болохыг мөрөөдөн, найман настайгаасаа сагсан бөмбөгөөр спортоор хичээллэж эхэлжээ.

Монголын сагсан бөмбөгийн шинэ 'од' Ш.Энхийн-Одын тухай 15 баримт | Ublife

 

 

  • Тэрээр АНУ-ын Финикс хотод мэндэлсэн, тэнд хоёр жил амьдарсан. Одоо 19 настай, 203 см өндөр, 75 кг жинтэй.

May be an image of 1 person

 

 

  • “24/7 Sports” сайтын гаргасан чансаагаар 91 дүгээрт эрэмблэгдсэн Майк Шаравжамц коллежийн анхны тоглолтоо 10 оноо, таван ашигтай дамжуулалт, гурван самбараас бөмбөг авалттай дуусгасан.

Дэлхийн шигшээд Монголоос анх удаа багтсан Ш.Энхийн-Одын тухай СОНИРХОЛТОЙ  10 БАРИМТ - Eguur.MN

 

 

  • Майк Шаравжамц нь NCAA-ийн нэгдүгээр дивизоны тэтгэлэг хүртсэн анхны монгол тамирчин бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд Дэйтоны гараанд нэрлэгдсэн хоёр дахь нэгдүгээр курсын оюутан аж.

 

 

  • Түүний аав Ц.Шаравжамц “Harlem Globetrotters” багтай гэрээ байгуулан Монголын анхны мэргэжлийн сагсан бөмбөгчин болж байжээ.

 

 

  • Ш.Энхийн-Одын ах Мөнхийн-Од нь мөн сагсан бөмбөг тоглодог.
  • Түүний мөрөөдөл нь NBA-ийн тамирчин болж, эх орондоо сагсан бөмбөгийн академи байгуулах аж.

Ш.Энхийн-Од Леброны хүүг хожлоо | News.MN

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *