Хятадын Гуанжоуд хорио тогтоожээ
Covid-19 халдварын бүртгэгдсэн тохиолдол огцом нэмэгдсэнээр Хятадын өмнөд хэсгийн үйлдвэрлэлийн төв Гуанжоуг хөл хорионд орууллаа. Ингэснээр олон улсын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтийг огцом удаашруулсан санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлж байна. Бараг таван сая хүн амтай дүүргийн оршин суугчдийг гэрээсээ гарахгүй байхыг тушааж, гэр бүлийн нэг л гишүүн өдөрт нэг удаа хэрэгцээт зүйл худалдаж авахыг зөвшөөрсөн гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. 13 сая хүн ам шигүү суурьшсан хотод сүүлийн 24 цагийн дотор 2,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэний дараа уг тушаал гарчээ.
Гуанжоу хотын ихэнх хэсэгт нийтийн тээврийг түр зогсоож, сургуулиудыг хааж, Бээжин болон бусад томоохон хот руу хийх нислэгийг цуцалсан гэж төрийн хэвлэл мэдээллээ.
Өвчний тоо харьцангуй бага, шинээр нас баралт бүртгэгдэхгүй байгаа ч Хятад улс “Тэг-COVID” хатуу бодлогоо үргэлжлүүлсээр байна. Үүнээс шалтгаалан Хятадын хил ихэвчлэн хаалттай байгаа бөгөөд дотоод аялал, худалдаанд хамаарах хорио цээрийн зохицуулалт байнга өөрчлөгдөж байна.