Токио хотод амьдарч буй Монголчууд Б.Болдсайхан эмчид үнэ төлбөргүй үзүүлж, зөвлөгөө авах боломжтой
“Зүрх мартахгүй” төслийн багийн ахлагч, зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан энэ сарын 18-24-ний өдрүүдэд Токио хотыг зорьж, хавдрын нэг шинжилгээ хийлгэх аж.
Энэ үеэрээ “Токио хавьд байдаг, Эрүүл мэндийн даатгалгүй, өвдсөн асуудалтай монголчууд байвал үзүүлээд үнэгүй зөвлөгөө авч болно шүү” хэмээн цахим сүлжээнд нийтэлжээ. Тэрээр “Toby hotel”-д буудаллах бөгөөд үзүүлэх иргэдийг тус зочид буудалд ирж үзүүлээрэй гэжээ.