Солонгос захиралдаа зодуулсан гэх Монгол улсын иргэд өмгөөлөгч аван, эрхээ хамгаалуулж байна
Аравдугаар сарын 16-ны өдөр БНСУ-д цагийн ажил хийж байсан Монгол улсын иргэн 24 настай Б болон 41 настай Г нарын биед ахлах ажилтан гэх солонгос иргэн халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.Тэгвэл тус хэргийн талаар Солонгосын JTBC телевизийн нэвтрүүлгээр ярилцжээ.Нэвтрүүлгийн үеэр оролцсон өмгөөлөгч “тус зодоон болсон газрын хяналтын камерт Монгол эмэгтэйчүүд, Солонгос ахлах ажилтантайгаа харилцан зодолдож байсан нь бичигдсэн баримт бий” гэж байв.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн ярьснаар цагдаа нар ч монголчуудыг буруутгахыг урьтал болгож, хэргийн талаар байцаахдаа солонгосчуудад ашигтай байдлаар тэмдэглэл хийхийг оролдсон тухай ярьж байна. Одоогийн байдлаар бичлэгийг хянаж, хуулийн байгууллагад шалгуулахаар өгснийг Өмнөд Солонгос дахь Элчин сайдын яамнаас мэдээлж байв.