Л.Гүндалай: Б.Болор-Эрдэнийн Англи хэл “угаалгын өрөө хаана вэ” гэдгээс хэтрэхгүй юм байна лээ
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ Саудын Арабын Эр Рияд хотноо болсон Дэлхийн ирээдүйн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцдэг “Future Investment Initiative” чуулганд оролцсон. Энэ үеэрээ “Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан” гэх утгатай үг хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй.
Энэ талаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, “Б.Болор-Эрдэнийн Англиар хэлж ярьж байгаа зүйлд утга гэж алга. Дуудлага нь хүртэл маш мохоо. Арван жилийн сурагчийн Англи хэлний түвшинд таарсан ойр зуурын “угаалгын өрөө хаана вэ” гэдгээс хэтрэхгүй яриатай юм байна лээ. Мэргэжлийн гоё, оновчтой, нарийн хэлж ярих хэрэгтэй. Түүнээс би л нэг Англи хэлээр хэдэн үг холбодог гээд яриад байж болохгүй. Ялангуяа ийм хурал зөвлөгөөний үеэр анхаараарай. Татвар төлөгчдийн мөнгөөр гадагшаа явж хуралдаанд оролцож байж ийм дэмий тэнэг зүйл яриад сууж байгаад харамсалтай байна. Монгол улсаа төлөөлж буй Дэд сайд байж арай дэндүү юм. Тэнэгийн дотор уужуу гэж” хэмээн ярьжээ.
ҮХЭЖ ДАЛДАРСАН ПСДАК ГҮНБАЛАЙШД