|

Х.Нямбаатар: Монголын төр анх удаа сэтгэл санааны хохирлыг үнэлж барагдуулдаг болно

Өнөөдөр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” үндэсний V чуулган Төрийн ордонд болж байна. Тус зөвлөгөөнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхан шатны нэгж болох 735 хамтарсан багийн 800 гаруй төлөөлөгч оролцож байна.

Чуулганы нээлтийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэллээ. Тэрээр “2017 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн үйлчлэлийн үр дүнд гэр бүлийн харилцаан дахь хандлага хэрхэн өөрчлөгдөж вэ гэдгийг бид ярих ёстой. Гэр бүл гэдэг бүхэлд нь бичиж, зохицуулж болдоггүй хүн хоорондын нарийн харилцаа байдаг. Жил болгон хүчирхийллийн улмаас 5000 орчим хүнийг шүүхийн шийдвэрээр баривчилж байна. Харамсалтай нь энэ тоо буурахгүй байна. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлд хамтын ажиллагаагаа сайжруулах, тодорхой өөрчлөлт гаргах, хандлагаа өөрчлөх шаардлагатай байна.

Хүүхэд хамгааллыг газар дээр нь хэрэгжүүлэх ёстой хүмүүс нь хамтарсан баг. Харамсалтай нь хамтарсан багт үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх төсөв хөрөнгө байдаггүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл, ХНХЯ дунд үлдээд байгаа асуудал нь хүүхэд хамгаалал. Хүүхэд хамгааллыг газар дээр нь хэрэгжүүлэх ёстой хүмүүс нь хамтарсан баг. Харамсалтай нь хамтарсан багт үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх төсөв хөрөнгө байдаггүй. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд улсын төсөв баталдаг хүмүүст хамтарсан баг үндсэн ажлын хажуугаар төсөв мөнгөгүйгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэл рүү ажилладаг гэдгийг ойлгуулахыг зорьж байна. Энэ хүмүүсийн ажлын үр дүнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд ахиц дэвшил гарч байна гэдгийг ярихаар энэ зөвлөгөөнийг санаачилсан.

Манай яам дээр гэр бүлийн хуулийн  хэлэлцүүлэг явагдаж байна. Бид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төрийн бодлогыг бүх хуулиудтай уялдуулах талаар, зөрчлийн улмаас учирсан гэм хорыг хэрхэн арилгах зэрэг хууль эрх зүйн реформууд хамтдаа яригдаж байна.Хуулиар төлбөрийн чадваргүй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарт үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.

14 хоногийн өмнө Хууль зүйн туслалцааны тухай хууль эцэслэн батлагдсан. Энэ хуулиар төлбөрийн чадваргүй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нарт үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Одоо бид УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт шүүх шинжилгээний байгууллагын тухай хууль хэлэлцэж байна. Энэ хуулиар анх удаа сэтгэл санааны хохирлыг Монголын төрөөс үнэлж барагдуулдаг үнэлгээний журмыг оруулж ирж байна. Тэгэхээр сэтгэл санааны хохирлыг барагдуулах эрх зүйн орчин бүрдэж байна. Зарим тохиолдолд хэлмэгдсэн эрчүүд аавуудын тухай гомдол ч байна” гэв. 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *