ШШГЕГ-ын харьяа БАРИВЧЛАХ БАЙР коронавирусийн ГОЛОМТ болжээ
ШШГЕГ-ын харьяа баривчлах байранд шүүхээр баривчлах шийтгэл авсан хүмүүсээс коронавирусийн халдварын тохиолдол батлагджээ.
Тус баривчлах байранд мансуурах, танхайрах, хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайлах, хөрөнгө завших, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, бэлгийн дарамт учруулах, жагсаал цуглаан зохион байгуулах, гамшгийн тухай хууль тогтоомж зөрчих зэрэг зөрчил гаргасан этгээдүүдийг 7-30 хоног баривчилж, албадан сургалтанд хамруулдаг байна.
Тэдний дундаас хэд хэдэн иргэнээс халдвар илэрсэн төдийгүй одоогоор баривчлах хугацаа нь дуусаагүй иргэдээс ч мөн халдвар илэрсэн байна. Үүний улмаас баривчлах байр халдварын голомт болоод байгаа юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Энэ талаар маргаашийн 11.00 цагийн мэдээллийн үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.
Харин ШШГЕГ-ын эх сурвалжаас тодруулахад “Баривчлах байранд халдварын тохиолдол гарсан нь үнэн. Баривчлах байранд байгаа иргэдийг тусгаарласан эсэх талаар тодорхой мэдээлэл ирээгүй байна. Албаны хүмүүсээс тодруулаад хариу өгье” гэсэн юм.
Б.БАЙГАЛЬ
Metformin is used to manage diabetes and can help mitigate insulin resistance emla cream and priligy tablets
Many of the early drugs were dried herbs priligy farmacias del ahorro