|

ТАНИЛЦ: 60 сая төгрөгийн үнэтэй цэцгийн эзэн

Өчигдөр “Альфард түрээс” гэх нэртэй группэд  60 сая төгрөгийн үнэ бүхий сарнайг эхнэртээ бэлэглэж, гэртээ хүргүүлэн авсан эрхэмд баярлалаа гэсэн  фото зураг бүхий пост нийтлэгдсэн нь сошиал орчинд  олны  анхаарал татсан юм.

Цахим орчинд “60 сая төгрөгөөр үхээд хог болох сарнай бэлэглэх нь тэнэг хэрэг”, “хүн ямар ч хэлбэрээр хайраар илэрхийлж болно”,  “амьдрал хэцүү байхад  хүүхдэд хэрэгтэй хандив өргөх нь дээр”  гэх зэрэг эерэг сөрөг  үзэл бодол, байр суурь өрнөж  байна.

Мөн 60 сая  төгрөгөөр сарнай бэлэглэх хэмжээний мөнгөтэй, сэтгэлтэй, романтик залуу хэн бэ, түүнийг нь  хүлээж авсан азтай бүсгүй хэн бэ гэх асуулт ч хөвөрч байв. 

Тэгвэл 15 багц сарнайг хүлээн авсан бүсгүй  цахим хаягтаа “Танихгүй залууд баярлалаа” гэх тайлбартайгаар  зургаа нийтэлжээ. 

 

Баттай эх сурвалжийн мэдээллээр монголд анхдагч  шахуу болчихоод байгаа  романтик залуу нь Ерөнхий сайдын  зөвлөх, продюсер А.Амундра гэнэ. 

Түүнийг улстөр, хэвлэл мэдээллийн салбарынхан андахгүй. АН, МАН алинд ч зөвлөж, PR-ийг нь хариуцаж явсан тэрээр 2021 онд МАН-д гишүүнээр элсэж “Монголын Үнэн” сонины эрхлэгчээр томилогдож байв. 

Сүүлд  “Тамгагүй төр” жүжгийн продюсероор ажиллаж, 40 мянган хүнд хүрч, 4.2 тэрбум төгрөгийн  борлуулалт хийж, амжилттай төсөл болгож чадсан.

Өдгөө “Тамгагүй төр”  жүжиг монголын түүхэнд хамгийн өндөр ашигтай  тайзны жүжиг болж чадсан бөгөөд олон улсын тайзнаа тоглох ажлыг мөн л А.Амундра гардан гүйцэтгэж байгаа юм. 

Ямартаа ч  дурлалт бүсгүйдээ альфард альфардаар сарнай илгээсэн анхны романтик залуугаар  А.Амундра тодорч буй бололтой. 

 

Similar Posts

10 Comments

  1. Голомтын хэд долларын тэрбумтан болсон гэж үнэн юм байна.

    1. 5 толгой төмөр зхмын тендер гэж уул овоо шиг мөнгө авсан хүн аргагүй дээ

  2. Гэхдээ манай үйлчилгээний газрууд ямарч итгэл найдваргүй гэдэг нь харагдлаа. Альфард түрээсийн газар, цэцэгт мэндчилгээнүүд . Баян хүнд дургүй болчихсон Нийгмийн масс. Ёстой хэлэх муу үг ч алга. Гадаадад энэ битгий хэл сурпериз барьдаг биздээ, эрчүүд хайртай хүндээ.

  3. МАНгаруудын тэжээвэрүүд арай л дэндэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *