Шатахууны машин осолдсоны улмаас 2 хүн нас баржээ

“Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэх газар шатахуун тээвэрлэж явсан автомашин замын хажуу руу унаж бүхээгт хавчуулаглдсаны улмаас хоёр хүн нас баржээ.
Энэ тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газар 11 сарын 14-ний өдрийн 19:23 цагт иржээ. Алба хаагчид 1 цаг ажиллаж цогцсуудыг гарган, аймгийн тээврийн Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *