Украинд учирсан хохирлыг ОХУ-аар нөхөн төлүүлэх НҮБ-ын тогтоолд Монгол улс “түдгэлзсэн” байр суурь илэрхийлжээ
Украины талд учирсан хохирлыг Оросоор нөхөн төлүүлэх механизмыг бий болгох тухай зөвлөмж бүхий тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей даваа гарагт баталсан байна. Уг тогтоолын төслийг Украин, Канад, Нидерланд, Гватемал зэрэг улсууд өргөн барьсан бөгөөд НҮБ-ын 193 орноос 94 нь дэмжсэн бол, 73 улс түдгэлзэж, 13 нь эсрэг санал өгсөн байна.
Тодруулбал, Манай улс түдгэлзсэн 73 орны нэг. Харин ОХУ эсэргүүцсэн 14 орны нэг байжээ.
Тус тогтоолд эсрэг санал өгсөн буюу Оросыг дэмжсэн орнуудад:
- Беларусь
- Төв Африкийн Бүгд Найрамдах Улс
- Хятад
- Куба
- Хойд Солонгос
- Эритрей
- Этиоп
- Иран
- Никарагуа
- Сири
- Зимбабве улс оржээ.
Дайны үед НҮБ-ын Ерөнхий Ассамблей Оросыг буруушаасан дөрвөн тогтоол гаргасан бөгөөд өнөөг хүртэл дэлхийн улс орнуудын дөрөвний гурав орчим нь санал өгөхдөө Оросын эсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа бол цөөн тооны улс орнууд ОХУ-ын талд санал өгч байна.
Эх сурвалж: ВВС