|

“Төрийн өмчийн нууцын зэрэглэлтэй бүх гэрээнүүдийг энэ онд багтаж, УИХ-д танилцуулах үүргийг ЗГ-т өгсөн”

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийж байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: “2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиудын талаар мэдээлэл өгье. 2023 оны Улсын төсөв өнгөрсөн баасан гарагт УИХ-аар батлагдсан. Нийгэм, эдийн засагт тодорхойгүй байдал үргэлжлэхээр байна.Нэгдүгээрт, төсвөөс бууруулж болох алдагдал, зардлыг бууруулсан. Улмаар цахилгааны хөнгөлөлт, хүүхэд хамгаалалтай холбоотой санхүүжилтийг шийдвэрлэсэн. Хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой санхүүжилт, Нэг тэрбум мод хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тогтсон.

Төсвийн шинэчлэлтийн эхлэлийг энэ удаагийн төсвөөр эхлүүлж байна. Төрийн өмчит компаниудын ил тод байдал, засаглалыг нь сайжруулахаар тогтоол гаргасан. Цаашдаа нэгдсэн цахим, бүртгэл мэдээллийн системд бүртгүүлдэг болно.Төрийн өмчийн нууцын зэрэглэлтэй гэрээнүүдийг УИХ-д танилцуулах үүргийг Засгийн газарт өгсөн” хэмээв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *