ТАНИЛЦ: Монголын шигшээ баг дараагийн шатанд өрсөлдөх улсуудын нэрс

Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр шатны D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Монголын шигээ багийн хувьд энэхүү хэсэгт Таити, Вьетнам, Малайз, Тайландын багтай нэг хэсэгт багтан өрсөлдсөн.

Монголын баг Малайзын багийг 94:92-оор, Таитигийн багийг 91:62-оор, Вьетнамын багийг 88:77-оор буулган авсан ч Тайландын багт 109:105 харьцаагаар хожигдсон. D хэсгээс Тайланд, Монгол, Малайзын шигшээ цааш шалгарсан юм.

Монголын шигшээ багийн хувьд  дараагийн шатанд F хэсэгт дараах орнуудтай оржээ. Энэхүү хэсгээс дөрвөн баг шалгарч урьдчилсан шатанд өрсөлдөх 24 баг бүрдэнэ. Улмаар 24 багаас 16 баг бүрдэж 2025 оны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм. F хэсэгт Монголын шигшээ баг Малайз, Тайланд, Гуам, Хонконг, Сингапурын баг багтжээ.

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments