Ирэх долоо хоногт хүйтний эрч эрс чангарна

Ирэх долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 24-нд өвлийн эхэн сар гарч байгаа. Үүнтэй холбогдуулан 23-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Арваннэгдүгээр сарын 23-ны өдрөөс баруун, хангайн аймгуудаар 24-нөөс төвийн болон зүүн аймгуудын цас орж хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байгаа юм байна. Эдгээр өдрүүдэд Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангайн уулархаг нутгаар шөнөдөө -28-30 градус, нам дор газраар -18-20 градуст хүрч хүйтэрч болзошгүйг анхаарууллаа.

Өчигдрийн байдлаар /2022.11.14/ Баян-Өлгийн баруун, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Дорнодын хойд, Төв аймгийн зүүн, Хөвсгөл, Булганы ихэнх нутаг, Завхан, Сэлэнгийн зарим газраар 0.0-19.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увсын Тэс, Багануурт 19.0 см, Хөвсгөлийн Ханхад 18.0 см, Төв аймгийн Эрдэнэд 15.0 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Төв аймгийн Мөнгөнморьтод 14.0 см, Хөвсгөлийн Эрдэнэбулганд 12.0 см, Чандмань-Өндөрт 11.0 см, бусад нутгаар 0.0-10.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *