|

В.Зеленский дайныг зогсоох зайлшгүй болзлуудыг хэлжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Индонезын Бали аралд эхэлсэн “Хорийн бүлэг”-ийн  дээд хэмжээний уулзалтад оролцогчдод хандан цахимаар үг хэлжээ.

Энэ үеэр тэрээр “Оросын хөнөөлт дайныг зогсоох ёстой, зогсоож болох цаг нь ирсэн гэдэгт итгэлтэй байна” гэж Украины төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.Үүнтэй холбогдуулан тэрбээр дайныг зогсоох зайлшгүй болзлуудыг тоочсон байна.

Тодруулбал, цацраг, цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бүх хоригдол, албадан гаргасан хүмүүсийг суллах, НҮБ-ын Дүрмийг хэрэгжүүлэх, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дэлхийн дэг журмыг сэргээх, Оросын цэргийг гаргаж, байлдааны ажиллагааг зогсоох, экосистемийг шууд сүйрэлд хүргэх үйл ажиллагаа буюу экоцидтэй тэмцэх, хурцадмал байдал даамжрахаас урьдчилан сэргийлэх, дайны төгсгөлийг засах гэсэн болзлуудыг дурджээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *