|

Элон Маск өөртэй нь санал зөрөлдсөн твиттерийн ажилтнуудыг халж эхэлжээ

Дэлхийн томоохон сошиал платформ твиттерийг 44 тэрбум доллараар худалдан авсан Элон Маск ажилчидтайгаа санал зөрөлдөж, улмаар өөрийнх нь эсрэг санал гаргасан ажилчдыг ажлаас нь халж эхэлжээ. Энэ нь олон нийтэд ил болж эхэлсэн байна. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт Twitter дээр программ хангамжийн инженер Эрик Фрохнхофертой маргалдсан бөгөөд улмаар “тэр халагдсан” гэж жиргэжээ.

Твиттерийн платформ дэлхийн зарим улс оронд “супер удаан” ажилладаг хэмээн Маск шүүмжилсэнтэй Эрик санаа нийлэхгүй байгаагаа олон нийтийн өмнө илэрхийлээд халагдсан нь энэ юм байна. Тэрбээр халагдсанаа найзынхаа дамжуулсан Илон Маскийн жиргээнээс мэдсэн байна. Фрохнхофер даваа гарагийн орой CNN-д ярилцлага өгөхдөө “Твиттерээс над руу хэн ч холбоо бариагүй. Найз Маскийн жиргээг явуулснаар халагдсанаа мэдсэн” гэжээ.

Эрик тухайн өдрийн орой хэвлэлд ярихдаа Масктай ажиллахыг “бүхэлдээ новшийн шоу” хэмээн тодорхойлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *